Friday, August 27, 2010

Чамаас ирсэн хорыг уугаад би
Өөрөөсөө ирсэн уурыг давсангүй
Чиний дээрээс харилцдагын учир
Чамайг намагнаас гаргах гэж тэр

Чи мэдэхгүй шүлс минь үсэрч гэж бодно
Шүлс биш нулимс минь байсан юм шүү
Амтлаад үз, гашуун байгаа
Ажаад хар ... хацар минь нойтон байгаа!

Wednesday, May 12, 2010

Зурагдсан пянз шиг зууралдах хүүхэнд
Зурвас үлдээгээд л гараад явчих
Зусардсан хужаа шиг долигоносон хүүхэнг
Зугаацаж аваад гаргаад шидчих
Үнэхээр хайртай тэр хүндээ харин
Үнэнч л байх хэрэгтэй шүү...

Хуц гэдэг шүлэг

Санаа минь амарсан болохоор сүнс минь чамд хорогдохгүй, битгий АЙ!
Салаа замаар явсан болохоор эргэж би харахгүй, битгий горьд!
Тамд ч би диваажин шиг амьдардаг болохоор битгий атаарх!
Танд би Галсансүхийн Бурханд хэлсэн үгийг л хэлэе, БИТГИЙ ХУЦ!
(Нилээн хуучны танилдаа зориулав)

Wednesday, May 5, 2010

Би дурлачихсан

Зүгээр л үүгээр түүгээр явж байтал гэнэт дурлачихсан...
Үсээ засуулж сахалаа хуссан.
Үгээ цэгнэж, үүр түүр босдог болсон.

Тэгээд түүнтэй танилцах гэж их хичээсэн...
Харагдах болгонд нь мэндлэхийг хичээж,
Харах болгонд нь инээмсэглэж байлаа.

Би бүр ч хүчтэй дурлачихсан...
Хувцасаа сольж, хумсаа засдаг боллоо.
Үнэртэй ус түрхэж идэхээн багасгалаа.

Тэгээд түүнтэй ойр байхыг хичээсэн...
Тоглож, наадаж, ууж идэж байлаа.
Томоогүй зүйл ярьж инээж хөхрөлдөж байлаа.

Би түүнд дасчихсан...
Ирэхийг нь хүлээж, энд ч тэнд ч тогтож сууж чадахаан байлаа.
Халамж тавьж, хамт кинонд явдаг боллоо.

Тэгээд би түүнд таалагдах гэж хичээсэн...
Сархадаас дөлж тамхинаас гарсан
Сайн найзаа үлдээгээд бусдаас нь салсан

Би түүнд хайртай болчихсон...
Хэлэх үг маань аман дээр гарч ирээд цааш ордог болчихсон
Тэврэе гэхнээ хайрлаад, үнсэе гэхнээ айгаад чаддаггүй байлаа

Тэгээд би түүнийг зөвхөн хайрладаг л болчихлоо...
Нууцхан ч гэсэн агуу хайр минь түүнийгээ
Энэ хотод тэвэрч явдаг юм, одоо...

Monday, May 3, 2010

Наран цэцэгийн домог

Тос нь цалгисан нэгэн зул
Торойж ганцаар зогсож байж
Саяхан авсан шинэхэн асаагуур
Сарвайж очоод түүнийг асаачихав

Сая л гэрэлтсэн тэр зул
Сайхан гэж асаагуурт дурлажээ
Шөнөжин түүнийгээ гэрэлтүүлж
Шүлэг зохиол бичдэг байжээ

Зулын гэрэлд гялалзах асаагуур
Зугаа хөөж айл хэсчээ
Тамхи болгоныг асаагаад
Тансаг халаасанд явах болж

Зул харин хүлээсээр л байж
Зун өвөлгүй харсаар л байж
Бороо орж тэнгэр дуугархад ч
Бүлээн гал нь гэрэлтсээр байж

Цаг хугацаа өнгөрсөөр тэр зул
Цалгих тос нь дундараад иржээ
Гундаж явсаар унтрах дөхтөл
Гүц түүнийг тосоор сэлбэжээ

Эргэж ирэхгүй явсан асаагуур
Эвдэрч унаад хэрэггүй болжээ
Сэтгэл сайтай гүцийг зул
Сэм сэмхэн хайрлах болжээ

Мөр тэнцүү зул гүц хоёр
Мөнхөд хамтдаан явдаг болжээ
Сэрүүн шөнөөр зугаалж байгаад
Сэртгэр асаагууртай таарч гэнэ

Асаагуурыг аргадаж босгоод
Анд бололцон амьдрая гэхэд
Арчаа муутай асаагуур харин
Ааг омогтой агсарч гэнэ

Гүцний тосыг түлхэж асгаад
Зулын галыг дүрж унтраав
Газарт шигдсэн асаагуур удалгүй
Замын машинд бяц дайруулжээ

Зургаан сар, өвөл хавар дуусч
Зуны дэлгэр цаг ирэхэд
Зул гүц хоёрын хэвтсэн газараас
Наран цэцэг налайн ургаж
Навчис дэлбээ нь найгах болжээ...

(Харин хажуухан талд нь
Хагарч бутарсан зүйлс шиг
Хар бор өвснүүд
Ганц нэгээр цухуйж байлаа)...
(2002 он)

Sunday, May 2, 2010

Чи, Би, Хайр гурав

Зэргэлдээ ургасан мод биесдээн орооцолдож
Орчлонд сонин нэмэгдээ юу
Зэрэгцэж суусан хоёр биенээн түшиж
Хорвоод Хайр нэмэгдээ юу

Ундэс нь усруу тэмүүлээд байх юм
Ургах гэсэндээ тэр үү
Харц минь чамруу тэмүүлээд байх юм
Хайрлах гэсэндээ энэ үү

Мөчир бүхэн ногоороод байна тэнд
Хавар ирсэн юм уу
Мөч бүхэнд догдлоод байна энд
Хайрт минь ирсэн юм уу

Мод, үндэс, мөчир гурав нэгэн холбоотой
Чи, би, Хайр гурав нэгэн зүрхтэй
Мод, үндэс, мөчир гурвын нэг нь үгүй бол
Оршиж чадахгүй шиг
Чи, би, Хайр гурвын нэг нь үгүй бол
Орчлонд жаргалгүй...

Сарны гэрэлд

Бүтэх юм гэж үгүй энэ дурлал
Бүлээхэн нулимс дуссан хацар
Бүдэгхэн санагдах чиний царай

Ширээн дээр үлдсэн зурвас
Чиний инээмсэглэсэн зураг
Чийдэнгийн шатсан гэрэл

Чимээгүйхэн, сарны туяанд би сууж байна...
(2005 он)

Saturday, May 1, 2010

Чи, 6 мэдрэхүй

Намрын өглөө наран хөөрөх шиг
Намайг уяраах хөөрхөн инээмсэглэлийг чинь
Ахиж би харахгүй гэвэл
Хоёр нүд минь надад хэрэггүй

Зуны өглөө шувууд жиргэх шиг
Уянгалаг дуу хоолойг чинь
Дахиж би сонсохгүй гэвэл
Хоёр чих минь надад хэрэггүй

Өвөл цагын цэнгэг агаар мэт
Анхилуун сайхан үнэрийг чинь
Ахиж би амтлахгүй гэвэл
Амьсгалах хэрэг надад байхгүй

Хавар цагийн урьхан салхи мэт
Хөвөлзөх зөөлөн үсийг чинь
Дахиж би хүртэхгүй гэвэл
Хоёр гарны минь хэрэг байхгүй

Амт тансаг бал бурам мэт
Час улаан уруулыг чинь
Ахиж би амсахгүй гэвэл
Ам, хэлний минь хэрэг байхгүй

Амьдралыг ивээх бурхан мэт
Надад өгсөн хайрыг чинь
Дахин би мэдрэхгүй гэвэл
Алтан дэлхийд амьдраад ч яахав...
(2003он)

Би ойлгоогүй

Намайг явсан тэр үдэш чи уйлаагүй ч
Нойрсож чадахгүй шөнөжин гунисныг чинь би мэдээгүй
Нулимсаа дотроо асгадаг занг чинь,
Нуугдаж мигшдэг зүрхийг чинь би мэдээгүй...
(дээр үед...)

Би ядаж дурсагдмаар байна чамд...

Анхны хайраасаа салаад, Амьдрал дуусчихсан юм шиг бодож явахдаан бичсэн шүлэг бололтой...

Амьдрал төгсөхгүй мэт үргэлжлэх авч
Амьсгалах хугацаа минь тоотой хэдийг сана
Асгарах нулимс минь цэцэгст амь өгөхгүй ч
Урссан бүхнийг нь цуглуулбал
Уулыг ч живүүлэхээр их байсан юм шүү

Зэллээд буцах шувуудыг хараад
Зэгс хүртэл гашууддаг хорвоод
Чамайг надаас явчихсан гэхээр
Чандган туулай үүрээ олохгүй ганцаардах мэт
Чиний хойноос үйлээн эдэлж цөхөрч суусан

Нэг л олдох энэ насыг дуусгаж чадахгүй яваад өгөх ч
Нэхэж ядсан хайраараа л амьдарч явна би одоо
Нэг л мэдэхэд хөрсөн дор шургаж, чи дээр нь гишгэлж явах юм чинь
Нэг мөсөн одоо дурсамж болгон шүлгэндээ чамайг мөнхлөөд
Нэр минь бичээстэй чулуун дор хэвтэе дээ
Гагцхүү нэрийг минь ч боловуу санаж яваарай...

Хорвоо хязгааргүй мэт уудам хэдий ч
Хормоор хэмжигдэх зүрхний минь хэмнэл цөөхөн хэдийг мэд!
Дуссан нулимс минь газар унамагц хатдаг ч
Дусал бүрийг цуглуулбал
Далай мэт их байсан юм шүү

Намараар буцах шувуудыг хараад
Навчис хүртэл өнгөө хувиргадаг орчлонд
Намайг орхиод явчихсан гэхээр
Дэвж сураагүй ангирын дэгдээхэй дэлхийн хөрсөн дээр хөлдөж үхдэг шиг
Дээлгүй шөнөөр чичирч хэвтэнэ би

Нэгэнт заяасан амьдралыг элээх хувьгүй ч
Нэг л Заяагдсан дурлалаараа амьдарч явна би
Хэзээ ч юм, нүд минь харанхуйлахад, хэний ч юм гар чамайг хөтлөх юм чинь
Хээрийн салхинд сургамж болгон чамайг дуулаад
Хэвлий болсон газартаан шингэж ороё доо
Хэн байсныг минь ядаж битгий мартаарай!
(Хэдэн оныг санахгүй байна)

Нэг өдрийн учрал

Тэнгисийн эрэгт элбэгхэн тааралдах цахлай биш
Тэртээх гүнд нь орших сувд ч бас биш
Тэнгэрт гялалзах од ч биш
Чи, зуслангийн байшин дор нуугдаж ургасан
Зул сарнай.

Тэрхэн цэцгийг би тасдаж аваад
Тэнгисийн эрэгт очиж цахлайд гайхуулав
Тэгэхэд сувд шүүрс алдаж
Тэнгэрийн одод чамд, бас надад атаархсан
Тэр шөнөдөө бид хоёр элсэн дээр хоноглосон...

Харин өглөө босоход цэцэг минь байсангүй
Өөрөөс минь өөр асуух хэн ч олдсонгүй
Асууж ч амжаагүй болохоор нэрийг чинь дуудаж чадсангүй
Анхан учирсан газараа очоод бодож суулаа

Тэгтэл тэнгис надаас түрүүлж сэрээд
Түрлэгээн тэлж эргээн халиаж ирээд
Түүнийг минь аваад явсныг би
Ажирах ч үгүй унтаж байж

Хэрэв жоохон ч гэсэн сэрэмжтэй байсан бол гэж
Хэтдээн болгоомжтой хандсан бол гэж...
Тэнгисийн эрэг дээрх цахлай,
Тэртээх гүнд нь орших сувд,
Тэнгэрт гялалзах ододын дунд харуусан мэлмэрэн
Тэргэл сартай шөнө би ганцаар сууж хонолоо...
2006.03.04

Хадаас

Би хадаас ч юмуу...
Амьдрал гэдэг алх ч юмуу
Амьдрал намайг балбах тусам
Улам бүр сууж,
Угаараа хөдөлгөөнгүй бэхлэгдэж
Суур минь өргөсөнө...

Хурц үзүүртэй тал минь
Харагдахааргүй гүн суужээ
Толгой дээр дэлсэх бүр улам ч ихийг бодох болж.
Яг л хадаасны тав томрох шиг тархи минь тэлнэ.
Шигдэх тусмаа би газарт
Шингэн орохоо ч мэдрэнэ...

Тав нь харагдахгүй болтлоо модонд шигдэж
Дараа нь мартагддаг,
Хадаас бид 2 даанч төстэй санагдана
(2006 он)

Thursday, January 28, 2010

Чи ирээд ханатлаа уйл, би алчуур шиг нороод хажууд чин байя
Чи ирээд ханатлаа унт, би бүүвэйн дуу шиг зүүдийг чинь тайтгаруулая
Чи ирээд ханатлаа уурла, би хана шиг цэх зогсоод чамд зодуулая
Чи ирээд ханатлаа инээ, би шүлэг шиг, дуу шиг байж шувуу шиг, верталёт шиг дүүлэн нисэе
Чи инээж л байвал би жаргалтай...



Friday, November 6, 2009

Дахиад нэг л удаа...

Гэнэхэн өссөн он жилүүдийн минь төгсгөлд
Хөгжмийн хамгийн нарийн утсан дээр бид хоёр учирсан
Хэрвээ чи санаж байгаа бол гэгээн өдөр байсан
Миний мэдэхгүй ертөнцөд гэрэл асан намайг дуудсан
Чиний л танихгүй хүн сэтгэлд чинь хоногшсон, тэр гэгээн өдөр

Зүрхэнд минь зул мэт асах чиний хайрыг хүртээд
Хэзээ ч сонсоогүй тэр л эгшигэнд би уярч билээ
Хэрвээ чи бодож явдаг бол ариун хайр байсан
Саяхан очсон шинэ ертөнцөд минь тодоос тод зам зурайж
Салахын аргагүй жаргаж явсан, тэр ариун хайр

Үндэсгүй хирнээ ургасан бид хоёрын цэцэрлэгээс
Аялгуу мэт нэгэн сарнай бидэнд дэндүү ойрхон соёолсон
Хэрвээ чи дурсаж явдаг бол уярам сайхан мөч байсан
Гайхамшигт ертөнцөд минь энэ амьдралын утга учрыг зааж
Өдөр бүр энэрэл хайр бэлэглэсэн, тэр үнэхээр сайхан мөчүүд

Хэрвээ чи харамсаж явдаг бол Гэнэн зан
Хэрвээ чи гомдож суудаг бол Гашуун үе,
Нулимстай шөнө, гэвч...

Дахиад нэг л удаа чи намайг... ?
(2005 он)

Чи миний хожигдсон галт тэрэг...

Би уйллаа дууллаа гээд чи ямар уярах биш
Би үүлэн дээгүүр дүүллээ гээд чи ямар атаархах биш
Би усанд живж үхлээ гээд чи ямар харуусах биш
Би ухаантай амьдарна гээд чи ямар үнэмших биш

Чамд би дуу зохиож дууллаа гээд чи ямар сонсох биш
Чамд би буу тулгаж заналаа гээд чи ямар айх биш
Чамд би замба тивийг өглөө гээд чи ямар авах биш
Чамд би жаргал бүхнийг амаллаа гээд чи ямар хүсэх биш

Мөрөөрөө уйлж дуулж л явахаас
Мөрөөрөө үүлэн дунд дүүлж л явахаас
Мөрөөрөө усан дотроо шумбаж л явахаас
Мөрөөрөө ухаанаа сориод л амьдарч явахаас

Галт тэрэг намайг ямар хүлээх биш
Галт тэрэг чамайг аваад хөдөлчихсөн
Гүйлээ гээд би ямар гүйцэх юм биш
Гуйлаа гээд чи ямар үсрэх юм биш
(2005 он)

Би дурлачихлаа

Би дурлачихлаа
Би сэрт хийм зүүднээс сэрэх мэт
Сэрмэгцээ санаа амарч уужрах мэт дурлачихлаа
Би сэтгэл зүрхэндээ байгаагүйгээрээ дурлачихлаа

Би бяцхан охинд дурлачихлаа
Би цээжинд минь байсан мөс хайлах мэт
Хайлмагцаа хайр болон урсах мэт дурлачихлаа
Би хайрандаа сэлэх мэт бяцхан охинд дурлачихлаа

Би чамд дурлачихлаа
Би цоо шинээр амьдралыг төсөөлөх мэт
Төсөөлмөгцөө түүндээ итгэх мэт дурлачихлаа
Би нэрнээс чинь өөр юуг нь ч мэдэхгүй чамд дурлачихлаа

Би бяцхан охин чамд ухаангүй дурлачихлаа

Би өөрийнхөөрөө

Тэвэр дүүрэн цэцэгсээс нэгийг нь л чамд өгнө
Баярлана уу гомдоно уу өөрөө л мэд
Тэврэхийн оронд мөрийг чинь зөөлөн илнэ
Бархирана уу бачимдана уу өөрөө л мэд
Үнсэхийн оронд хацарт чинь хацраа наана
Үглэхийн оронд дуугаа хураачихана
Яахаа чи өөрөө л мэд ямар ч л гэсэн
Би өөрийнхөөрөө л үлдэнэ

Гараад явчихвал чинь цонхоор харахгүй
Гадаа хүйтэн байна гэж санаа зовохгүй
Яваад өгч байгаа нь би биш чи юм чинь
Яахаа чи өөрөө л мэднэ биз
Ороод ирэхэд чинь догдлохгүй
Олон юм асууж шалгаахгүй
Чамайг минийх юм шиг амьдрахгүй
Чамд өөрийгөө ч өгөхгүй!